Dark Light
Нийгэм | 2021-04-20

Сүхбаатар аймгийн Онгон суманд тэг зогсолт хийлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улаанбаатар хотод өвчтөний сахиур хийж байгаад ирсэн Онгон сумын гурван иргэнээс эхний PCR шинжилгээгээр коронавирус илэрчээ. Үүнтэй холбоотойгоор Онгон суманд өнөөдрөөс эхлэн тэг зогсолт хийжээ.

Тухайн гурван иргэнийг анх ирэхэд нь сумын пост дээр саатуулан шууд тусгаарласан байна. Гэхдээ Улаанбаатар хотоос эдгээр иргэдтэй хамт буяны ажилд оролцохоор хэд хэдэн хүн иржээ. Тэднийг шинжилгээнд хамруулах болон бусад хариу арга хэмжээг холбогдох мэргэжлийн байгууллагууд авч эхэлсэн. Эдгээр тохиолдлуудыг зөөвөрлөгдөн ирсэн гэж үзэж байгаа. Эхний ээлжинд халдвар авсан иргэдээ аймгийн төв рүү зөөвөрлөх ажлыг хийж байна гэдгийг сумын Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга О.Үнэнбор хэллээ.

Халдвар авсан иргэдийн сорьц дахин албан ёсоор баталгаажиж, ЭМЯ-наас зарласны дараа аймгийн Онцгой комисс, Шуурхай штаб энэхүү мэдээллийг нийтэд зарлах аж.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10