МХЕГ-ын мэдээллээр, үйлдвэрлэлийн осол энэ оны эхний улиралд 45 удаа бүртгэгджээ.
Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 39 (46,4 хувь), өмнөх улирлынхаас 69 (59,8 хувь) тохиолдол болж багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Нийт осолд өртсөн иргэдийг эрхэлж байсан ажил мэргэжлээр нь ангилвал, энгийн ажил мэргэжлээр 17 (37,8 хувь), суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагчаар 7 (15,6 хувь) , зэвсэгт хүчний ажил, мэргэжил, үйлдвэрлэл, барилга, гар урлал, холбогдох ажил, үйлчилгээний ажилтнаар 6 (13,3 хувь), техникч, туслах, дэд мэргэжилтнээр 3 (6,8 хувь), мэргэжилтэн, контор, үйлчилгээний ажилтнаар 2 (4,4 хувь), менежер, худалдаа, үйлчилгээний ажилтнаар тус бүр 1 (2,2 хувь) нь ажилласан аж.
АДМИН







Нийгэм







