Dark Light
Нийгэм | 2021-04-20

Завханд дахин 23 хүний шинжилгээний хариу эерэг гарч нийт тохиолдолын тоо 58 боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Тосонцэнгэл сумын 44 иргэний PCR шинжилгээний хариу гарч 23 иргэн коронавирусний халдвар авсан нь батлагдлаа гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.

-“Тосонцэнгэл суманд тэг зогсолт хэвээр үргэлжилж байгаа. Коронавирусний халдвар авсан иргэдийн голомт тодорхойгүй. Тэг зогсолтын хугацаанд голомтыг тодруулах, маршрутыг гаргах. Батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлуудыг тогтоож, түргэвчилсэн болон PCR шинжилгээнд хамруулах ажлыг хийж байна. Тус сумын Шуурхай штабыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах баг Улиастайгаас очиж ажиллаж байна. Дээрх батлагдсан тохиолдлууд нэмэгдсэнээр Завхан аймагт нийт батлагдсан тохиолдол 58 боллоо.Тиймээс иргэд та бүхэн гэрээсээ гарахгүй байж, халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлахыг аймгийн Шуурхай штабаас зөвлөж байна”. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10