ЭМЯ-наас коронавируст халдварын цаг үеийн мэдээллийг хүргэлээ.
Сүүлийн 24 цагт 15005 хүнд хийсэн шинжилгээнээс 1169 хүнд коронавирусийн халдвар илэрч манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 25364 боллоо.
Мөн сүүлийн 24 цагт коронавирусний халдварт өвчний улмаас 5 хүн амь насаа алдаж ковид 19-ийн шалтгаант өвчлөлөөр нас барсан хүний тоо 56 боллоо.
71 настай эрэгтэй, 4 сарын 8-ны өдөр онош батлагдаж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр,
36 настай эрэгтэй 4 сарын 19-нд онош батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусний нэн хүнд хэлбэрээр,
93 настай эмэгтэй 4 сарын 1-нд онош батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр,
83 настай эмэгтэй 4 сарын 5-нд онош батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр,
65 настай эрэгтэй 4 сарын 20-нд дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.
Коронавирусний нэн хүнд хэлбэрээр 5 цул эрхтний хавсарсан суурь өвчтэй хүмүүс илүүтэй өвчилж нас барах эрсдэл өндөр байна гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Нас барсан хүмүүс нь бөөр, зүрх судасны архаг суурь өвчтэй иргэд байна хэмээн Эрүүл мэндийн яамнб хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээллээ.

АДМИН







Нийгэм







