Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ.
Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа: "Хөл хорионы дэглэм хэрэгжүүлээд, вакцины үр дүн зэрэг тодорхой нөхцлүүдийг ашиглаад өвчлөлийн динамик яаж явах вэ? гэдгийг тооцож үзсэн. Одоогийн хэрэгжүүлж буй хөл хорио 4 сарын 25-нд дуусахаар байгаа. 4 сарын 10-нд эхэлсэн хөл хориог 4 сарын 25-нд дуусгавал өвчлөлийн нөхцөл байдал төдийлөн буурахгүй, тодорхой хэмжээнд тогтвортой болгоно. Хэрвээ 4 сарын 25-нд хөл хорионы дэглэмийг шууд цуцлавал эргээд том халдварын давалгаа гарч өдөрт бүртгэгдэх халдварын шинэ тохиолдол 1400 хүрэхээр дүр зураг харагдаж байна.

Тэгвэл бид хөл хорионы дэглэмийг 21 хоног болгож 5 сарын 2 хүртэл үргэлжлүүлэхэд өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 677 орчимд очиж халдварын бага зэрэг давалгаа яваад буурах дүр зураг харагдаж байна.

Хэрэв бид хөл хориогоо 28 хоног үргэлжлүүлэн 5 сарын 9-нд дуусгахад өдөрт бүртгэгдэх шинэ тохиолдол 536 орчимд очно. Ер нь хөл хориог цуцалсны дараагаар халдварын бага зэргийн давалгаа гарч ирнэ. Гэсэн хэдий ч харьцангуй буураад явах дүр зураг гарч байна.
Бид бас нэг нөхцлөөр тооцож үзсэн. Ямар ч арга хэмжээ авахгүй, вакцин хийхгүй, хөл хорио тогтоохгүй үед халдварын тохиолдлын тоо яах вэ? гэхээр халдварын тохиолдол өсөлттэй явсаар өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол 31.221 хүртэл өсөх ийм тооцоолол гарсан.

Хэрэв бид хөл хорио тогтоогоогүй, вакцин хийгээгүй бол яг л энэ дүр зургийг харахаар байна. Тийм болохоор иргэд маань хөл хорио тогтоогоод өвчлөл буурахгүй байна гэж санаа зовохгүйгээр дэглэмээ сайн сахиарай гэдэг зөвлөмжийг өгмөөр байна" гэлээ.
АДМИН







Нийгэм







