Dark Light
Нийгэм | 2021-04-21

Хугацаат цэргүүд цусаа хандивлаж, бусдад амьдрал бэлэглэлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Зэвсэгт хүчний 014 дүгээр анги, Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран “Цусаа хандивлаж, бусдын амийг аваръя” аяныг зохион байгуулж явууллаа.  Цар тахлын халдвар буурахгүй байгаатай холбогдуулан цусны доноруудын  хандив буурч, цусны нөөц улс орон даяар багассан энэ үед инженерийн цэргүүдийн аян нүдээ олсон арга хэмжээ болж чадсан юм.

Бусдад амьдрал бэлэглэх аянд хугацаат цэргийн алба хаагчид өөрсдийн хүсэлтээр хамрагдсанд Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс талархал илэрхийлж, “Эх орноо батлан хамгаалагч эр цэргүүд та нар энэ үйлсээрээ том гавьяа байгуулж байна. Бусдын алтан амийг аварна гэдэг дайны талбарт нөхөртөө тусалсан шиг баатарлаг үйлс, хэзээ ч мартагдахгүй мөнхийн гавьяа” хэмээн баяр хүргэж, цэргийн албаа нэр төртэй хаахыг захилаа. Энэхүү аяныг халдвар хамгааллын дэглэмийг баримтлан явуулсан юм.

Хошууч Д.Хадхүү (Зэвсэгт хүчний 014 дүгээр анги)


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10