Монгол улсад цар тахлын нөхцөл байдал улам хүндэрч өдөрт батлагдсан тохиолдлын тоо хэдийн 1000 даваад байна. ХӨСҮТ ачааллаа дийлхээ больсон тул гэрээр эмчлэгдэж байгаа, хөнгөн хэлбэрээр өвчилсөн иргэдийг дүүргийн өрхийн эмнэлэгт хариуцуулж байгаа билээ.
Тэгвэл үүнтэй холбоотойгоор ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Дүүрэг, өрхийн эмнэлэг, хороодоор байдал хүнд байна. Дүүргийн удирдлагууд, шуурхай штабынхан, эмч нар болон онцгой байдал, мэргэжлийн хяналт гээд маш хүнд нөхцөлд ажиллаж байна.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар мөн эрсдэлтэй нөхцөлд мөр зэрэгцэн ажиллаж байгаа. Бага ч гэсэн дэм болоосой гээд Хан-Уул дүүргийн Шуурхай штаб -таа 1000 ширхэг макс бидний зүгээс хандивлалаа. Халдвар хамгааллын хувцас, маск, бээлий гээд чадлаараа хандивлаж туслаж дэмжихийг уриалж байгаа юм шүү" хэмээн нийтэлжээ.
АДМИН







Нийгэм







