Улсын онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр /04.21/ ээлжит мэдээллээ хийв.
Шадар сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхбаатар “Бидэнд ирсэн мэдээллээр АстраЗенека вакцины 50 мянган хүн тун вакцин өнөөдөр ирсэн.Маргааш, нөгөөдрөөс Вероселл вакцин ирнэ. Хөл хорио дуусахтай зэрэгцэн вакцинжуулалтыг эрчимжүүлнэ. БНХАУ-ын вакцин ирмэгц вакцинжуулалтыг эрчимтэй явуулна.
Хөл хорио сунгах эсэх эцсийн шийдвэр гараагүй байгаа бөгөөд ЭМЯ болон ХӨСҮТ-өөс дахин 7-14 хоног сунгах санал хүргүүлээд байна.
Хоёр дахь тунг хийлгэснээс хойш 14 хоногийн дараа дархлаа тогтоно. Гэсэн хэдий ч амны хаалтыг зүүсэн хэвээр байна. Учир нь та халдвар авахгүй ч халдвар дамжуулах эрсдэлтэй тул вакцины хоёр тунг хийлгэж, 14 хоног болсон хэдий ч амны хаалтаа зүүж, халдвар хамгааллын дэглэмийг баримталсаар байх болно.
Замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэдийн хөдөлгөөн нэмэгдсэн. Өдөрт 5-6 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байсан бол 6-7 мянга болж нэмэгдсэн байна. Шалтгаан нь хүнс тээвэр мөн вакцинжуулалт, шинжилгээтэй холбоотой.
Дөрвөн хувийн хэвшилд ЭМЯ-наас вакцин оруулж ирэх эрхийг нь өгсөн. Дэлхий нийтэд вакцины олдоц муу байна. Ийм шалтгаанаар хувийн хэвшил вакцин оруулж ирэхгүй байгаагаас бус төрийн зүгээс ямар нэг хаалт хийгээгүй.
-Халуун бүлээн шингэн уух хэрэгтэй. Ингэснээр бодисын солилцоог нэмэгдүүлж байдаг. Гэхдээ хэтрүүлэн хэрэглэж болохгүй. Хэт их шингэн уух нь эрдэс бодисоо шээсээр алдахад хүргэдэг. Халдвар авсан бол сахарын нэмэлтгүй, сахарын агууламж багатай шингэн уух хэрэгтэй. Уураглаг аарц, халуун сүү, шөлтэй хоол идэх хэрэгтэй” гэлээ.
Одоогийн байдлаар улсын хэмжээнд нийт 637,415 иргэн вакцины эхний тундаа хамрагдаад байгаа юм.
АДМИН








Нийгэм




