Dark Light
Нийгэм | 2021-04-22

Хөвсгөл аймгийн Ханх суманд 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газарт дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 08:19 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Шинжлэх ухааны академийн ООГХ-ээс мөн өдрийн 08:28 цагт цахим шуудангаар ОБЕГ-т ирүүлсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Байгаль орчны Улсын хяналтын байцаагч болон тухайн газарт нутагладаг малчин иргэдээс тодруулахад тус газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10