Dark Light
Нийгэм | 2021-04-22

Цасан шуурганаар сураггүй алга болсон 4 малчинг эсэн мэнд олжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Увс аймгийн Өмнөговь сумын Баянгол багийн “Их шар бүрд” гэдэг газар тус сумын харьяат 4 малчин дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 01:00 цагийн орчим цасан шуурганд малтайгаа уруудаад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 08:35 цагт ОБЕГ хүлээн авсан байна.

Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 08:50 цагт Наранбулаг сумын 2 дугаар багийн “Хойлдоо” гэдэг газраас малчин Ц /54 настай, эрэгтэй/, А /54 настай, эмэгтэй/ нарыг, 09:40 цагт Өмнөговь сумын Баянгол багийн “Их шар бүрд” гэдэг газраас малчин Б /27 настай, эмэгтэй/-ыг 950 гаруй бог малтай нь, 14:10 цагт “Их шар бүрдийн баруун хөвөө” гэдэг газраас малчин Ц /27 настай, эрэгтэй/-ыг тус тус эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19