Dark Light
Нийгэм | 2021-04-22

Сураггүй алга болсон 15 настай малчин хүү амиа хорлосон байдалтай олджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Төв аймгийн Эрдэнэ сумын 2 дугаар багийн “Булнаа” гэдэг газар Иргэн Ц /15 настай, эрэгтэй/ дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 08:00 цагийн орчим малдаа явганаар яваад сураггүй болсон тухай бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл тус аймгийн Онцгой байдлын газрын 1 алба хаагч, Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр анги, Цагдаагийн газрын алба хаагчид сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн, орон нутгийн иргэд 4 сарын 21-ний өдрийн 08:00 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 10:55 цагт иргэн Ц /15 настай, эрэгтэй/-гийн цогцсыг гэрээс нь 800 метрийн зайтай модон дотроос /өөрийгөө боомилж нас барсан байдалтай/ олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19