Dark Light
Нийгэм | 2021-04-22

Өнөөдөр БНХАУ-ын Вероселл вакцин ирнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас өчигдөр /04.21/ вакцинтай холбоотой мэдээлэл өгсөн юм.

Шадар сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхбаатар “Бидэнд ирсэн мэдээллээр АстраЗенека вакцины 50 мянган хүн тун вакцин дөрөвдүгээр сарын 21-ний өдөр ирсэн. Маргааш, нөгөөдрөөс Вероселл вакцин ирнэ. Хөл хорио дуусахтай зэрэгцэн вакцинжуулалтыг эрчимжүүлнэ. БНХАУ-ын вакцин ирмэгц вакцинжуулалтыг эрчимтэй явуулна.

 

Хөл хорио сунгах эсэх эцсийн шийдвэр гараагүй байгаа бөгөөд ЭМЯ болон ХӨСҮТ-өөс дахин 7-14 хоног сунгах санал хүргүүлээд байна. 

 

Хоёр дахь тунг хийлгэснээс хойш 14 хоногийн дараа дархлаа тогтоно. Гэсэн хэдий ч амны хаалтыг зүүсэн хэвээр байна. Учир нь та халдвар авахгүй ч халдвар дамжуулах эрсдэлтэй тул вакцины хоёр тунг хийлгэж, 14 хоног болсон хэдий ч амны хаалтаа зүүж, халдвар хамгааллын дэглэмийг баримталсаар байх болно" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19