Дорнод аймгийн баруун, зүүн захад зөөврийн шатахуун түгээгүүрийн станц байгуулахаар нөхцөл боломжийг судалж байна гэж Онцгой комиссоос мэдээлэв.
Учир нь хатуу хөл хорио тогтоосон энэ үед малчдад худгийн насосоо ажиллуулах шатахуун, хүнсний хэрэгцээгээ хангахын тулд аймгийн төв рүү зорчих шаардлага үүсэж байгааг ийнхүү зохицуулахаар болсон байна.
Түүнчлэн иргэдэд хүрэх үйлчилгээг сайжруулах үүднээс 7058-4647.mn сайтыг өнөөдрөөс ажиллуулж эхэлжээ. Энэхүү сайтаас иргэд өөрийнхөө санал хүсэлтийг хэрхэн шийдвэрлэснийг харах боломжтой аж.
АДМИН







Нийгэм







