Dark Light
Нийгэм | 2021-04-22

Вакцины 2 дахь тунд хамрагдах гэсэн иргэд 11 дүгээр сургуулийн гадна бөөгнөрөл үүсгэж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Коронавируст халдварын эсрэг вакцины хоёр дахь тунг цар тахлын эсрэг хариу арга хэмжээний багт ажиллаж буй эмч, цагдаа, онцгой байдлын алба хаагчдад хийж байгаа билээ.

Тэгвэл өнөөдөр өглөө вакцины хоёр дахь тунд хамрагдах гэсэн иргэд 11 дүгээр сургуулийн гадна олноороо цугларч, урт цуваа үүсгэсээр байна. Хатуу хөл хорионы үед иргэдийн бөөгнөрөл үүснэ гэх шалтгаанаар вакцинжуулалтыг зогсоож буйг Эрүүл мэндийн яамнаас мэдэгдсэн бөгөөд иргэдийг гэр гэртээ байх, шаардлагатай тохиолдолд гарах бол амны хаалтаа зүүн, хүн хоорондын зайгаа баримтлахыг зөвлөсөөр байгаа юм. 

Тус вакцинжуулалтыг хариуцан ажиллаж байгаа эмнэлгийн ажилтан "Зорилтот бүлгийн иргэд буюу ахмад настнуудыг вакцины 2 дахь тунд нь хамруулж байна. Өчигдөр гэхэд 300 ахмад настнуудыг вакцинд хамруулсан. Өнөөдөр ХӨСҮТ-ээс 100 вакцин нэмж аваад нийт 400 иргэнийг вакцинжуулахаар ажиллаж байна. Харьяа, дүүрэг харгалзахгүй вакцинжуулалтанд хамруулж байгаа" гэв. 

Харин иргэдийн зүгээс "Цар тахлыг үнэхээр тусмааргүй байна. Тийм ч болохоор үүрийн 5 цагаас хойш оочирлоод байж байна. Хөгшин настай хүмүүс ямар хүнд тусаж байгаа билээ. Эмнэлгийн хүрэлцээ юу билээ. Яагаад ахмадуудад дүүрэг бүрт дархлаажуулалтын цэг ажиллуулж болдоггүй юм, ямар ч хариуцлага, зохион байгуулалт алга" хэмээн бухимдалтай байгаагаа илэрхийлсэн юм.

Шууд дамжуулалтыг үзэх: 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10