ЭМЯ-наас дөрөвдүгээр сарын 10-наас эхлэн 28 хоногийн хугацаатайгаар нийслэлд хатуу хөл хорио тогтоох санал гаргасан. Харин УОК болон ЗГ-ын шийдвэрийн дагуу 14 хоногийн хугацаатай хатуу хөл хорио гаргах шийдвэр гаргасан билээ.
Хатуу хөл хорионы үеэр вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлж, Ковидгүй зуныг хамтдаа угтацгаая гэж МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлж байв. Гэвч хатуу хөл хорио тогтоосон өдөр бөөгнөрөл үүсгэнэ гэх шалтгаанаар вакцинжуулалтыг зогсоов.
Зөвшөөрөгдсөн 14 байгууллагын алба хаагчид вакцинжуулалтын 2 дахь тунгаа хийлгэх боломжтой болсон бөгөөд зорилтот бүлгийн/50-аас дээш насныыхан/ иргэдийг өчигдрөөс эхлэн вакцинжуулалтад хамруулж эхэлжээ. Харамсалтай нь өндөр настнуудыг вакцинжуулах цэг нь зөвхөн 11 дүгээр сургууль. Иргэдийн бөөгнөрөл үүсч, цагдаагийн алба хаагчид тэдэнд халдвар хамгааллын дэглэмээ сахиж ажиллах шаардлагыг тавьсаар байна. Өнөөдөр 400 иргэнийг вакцинжуулна гэдгийг эмнэлгийн ажилчид хэлсэн юм.
МУ-ын хэмжээнд 18-аас дээш насны нийт 2,067,292 иргэн байгаа бөгөөд вакцины нийт шаардлагатай тун 4,134,584 байгаа юм. Харин манай улсын хувьд нийт бүрдсэн вакцины тун 860,140.
Үүнээс 637,415 иргэн Ковид-19-ийн эсрэг вакцины эхний тундаа хамрагдсан бол хоёрдугаар тунд хамрагдсан хүний тоо 1,632 байна.
Дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Астра зенека вакцины 50,000 тунг хүлээн авсан бөгөөд өнөөдөр БНХАУ-ын Вероселл вакциныг хүлээн авлаа.
Хөл хорио тогтоосноос хойш нэг өдөрт батлагдсан тохиолдол хэдийн 1000 давж, өрх дүүргийн эмнэлгүүд ачааллаа дийлхээ больсон байна. Харин ЭМЯ-наас өгч буй мэдээллээр "Хөл хорионы үеэр халдвар авсан хүмүүсийг ихээр илрүүлж байгаа нь тэдгээр иргэд дахин хүнд халдвар тараахаас нь өмнө нь сэргийлж байгаа давуу талтай. Гэвч анхнаасаа 28 хоногийн хугацаатай хатуу хөл хорио тогтоох санал гаргасан. 14 хоногийн хугацаанд хөл хорионы үр дүн гарахгүй дахин сунгах шаардлагатай гэж ЭМЯ, ХӨСҮТ үзэж байгаа гэв.
Өнөөдрийн байдлаар Говь-Алтай аймгаас бусад аймагт ковид-19 халдварын тохиолдлууд илэрсээр байна. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн өдрөөс хойш 12 хоногийн хугацаанд нийт 13,198 тохиолдол бүртгэгджээ.
АДМИН







Нийгэм







