Dark Light
Нийгэм | 2021-04-22

АН-ын бүлэг Цэцийн дүгнэлтийг хүлээн авахаас татгалзлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УИХ дахь АН-ын бүлэг Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2021 оны дөрөвдүгээр сарын 16-ний өдрийн 2 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэхээр санал хураалтад оролцохоос татгалзлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ дахь АН-ын бүлэг хоёр удаа завсарлага аваад байсан юм. Дэгийн хуулийн дагуу АН-ын завсарлагын хугацаа дууссан ч УИХ-ын гишүүн Д.Ганбат Цэцийн дүгнэлтийг хүлээн авах эсэх талаар 3 хоногийн завсарлага авах санал дахин гаргав. УИХ-ын дарга Г.Занданшатар АН-ын бүлгээс гаргасан саналыг хүлээн авах эсэхээ УИХ дахь АН болон МАН-ын бүлгийн дарга нар, дэд дарга нартай хэлэлцэн зөвшилцөж, нэг цагийн завсарлага өгсөн нь ийнхүү дуусаад санал хураалт авч эхэлсэн. 

Үндсэн хуулийн цэц "Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан болон ерөнхийлөгчөөр ажиллаж буй хүн дахин нэр дэвших болоод Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3.1-ийн 2. 5.4 дэх заалтууд нь Үндсэн хуулийн 1.2, 30.2, 70.1 гэсэн заалтуудыг тус тус зөрчинө" гэсэн дүгнэлтийг гаргасан билээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10