Dark Light
Нийгэм | 2021-04-22

АН: ҮХЦ-ийн дүгнэлтийг УИХ хүлээн авах шаардлагагүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ардчилсан намын бүлэг дараах дүгнэлтийг гаргажээ.

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2021 ОНЫ 02 ДУГААР ДҮГНЭЛТИЙН ТАЛААРХ УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН БҮЛГИЙН ДҮГНЭЛТ

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Их Хурал /УИХ/-аас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг, заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлт гаргасныг УИХ хүлээн авах шаардлагагүй гэж дүгнэж байна. 

1. Монгол Улсын Үндсэн Хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-д “хууль” … Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх маргаантай асуудлаар дүгнэлт гаргана гэж тов тодорхой хуульчилж өгсөн. Гэтэл Үндсэн Хуулийн Цэц хуульд байхгүй зүйл, заалт буюу байхгүй, хоосон зүйлд маргаан үүсгэж байгаа нь Үндсэн хуулийг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл, хуульд холбогдох заалт оруулаагүй байна гэх иргэдийн гомдлоор хэрэг үүсгэн дүгнэлт гаргаж байгаа нь Үндсэн хуулийн үзэл баримтлал, ҮХЦ-ийн үйл ажиллагааны үндсэн зарчимыг зөрчсөн, илт зөрчилтэй шийдвэр болох нь харагдаж байна.

2. Эрх баригчид ҮХЦ-д нөлөөлж, үүссэн маргааныг хянан хэлэлцэх Бага суудлын хуралдааныг гацааж, бүрэлдэхүүнд нь байсан цэцийн гишүүнийг сугалан чөлөөлөх замаар ҮХЦ-ийн шийдвэрт гаднаас нь нөлөөлөх ноцтой үйлдлийг УИХ-ийн тогтоолоор батлан гаргасныг түүхэнд “хараар” тэмдэглэгдэн үлдэх ноцтой үйлдэл гэж бид дүгнэж байна. Эрх баригчид хэт яаран ҮХЦ-ийн гишүүнийг томилох, чөлөөлөх тогтоол батлагдангуут уг тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийн хуулийн хугацаа дуусаагүй байхад шинээр томилогдсон цэцийн гишүүнийг ажлыг нь хүлээлцүүлэн, тэр ч бүү хэл сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргуулсан нь хууль зөрчсөн ноцтой үйлдэл бөгөөд энэхүү асуудал нь УИХ-ын дарга Г.Занданшатарыг эргүүлэн татах үндэслэл бүхий ноцтой үйлдэл гэж бид үзэж байна.

3. ҮХЦ нь хуулийн дагуу үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадахаа больж, өглөө товлогдсон хурал хойшилж, үдээс хойш нь товлохдоо бүрэлдэхүүнээ солих зэргээр хуралдааны шийдвэрийг эрх баригчдад нийцүүлэх оролдлогуудыг удаа дараа гаргаж, улмаар энэ асуудлаар цэцийн гишүүд нь өөрсдөө гомдол, хүсэлт гаргаж харилцан зөрүүтэй мэдэгдлийг олон нийтэд зориулан хийж байгаа нь ҮХЦ-ийн 2021 оны 02 дугаар тогтоолыг хүлээн авахаас татгалзах бүрэн үндэслэлтэй гэж бид үзэж байна.

4. Монгол Улсын Ерөнхийлөгч цаг үеийн байдалд дүгнэлт хийж МАН-ыг тараах талаар улс төрийн мэдэгдэл хийсэн нь эрх баригч намаас ҮХЦ-д нөлөөлөх гэсэн оролдлого, төрийн эрх мэдлийн тэнцвэрт байдалд халдсан удаа дараагийн үйлдэлтэй холбоотой гэж үзэж үзэж байна. Тухайлбал, Улс төрийн намын тухай хуульд намыг тараах үндэслэлд:

- Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах хэмжээний үйл ажиллагаа явуулсан;

- Үндэсний эв нэгдлийг задлан бутаргах хэмжээний үйл ажиллагаа явуулсан;

- Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах хэмжээний үйл ажиллагаа явуулсан;

- Хүч түрэмгийлэх арга байдалд шилжсэн, ажилласан

- Яс үндэс, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үйл ажиллагаа явуулсан

- Бусад орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын эсрэг үйл ажиллагаа, сурталчилгаа явуулсан буюу шашны намын хэлбэрт шилжсэн

- Цэргийн болон цэрэгжсэн намын хэлбэрт шилжсэн

- Фашист намын хэлбэрт шилсэн бол улс төрийн намыг тараана гэж заасныг та бүхэнд уламжилъя.

Улсын Их Хурлаар ҮХЦ-ийн хууль бус дүгнэлтийг хүлээн авах шийдвэрийг гаргуулах эрх баригчдын хууль бус үйлдлийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг эсэргүүцэж хуралдааныг орхин гарч байна.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг

No photo description available. No photo description available.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10