Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 46 дугаар тогтоолоор “Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газар, түүний олголт, төлөвлөлтийн талаар судалж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлт боловсруулах” үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан.
Ажлын хэсэгт нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Д.Гантулга, Д.Энхтуяа, М.Халиунбат, төлөөлөгч Н.Батсүмбэрэл, П.Наранбаяр нар ажиллах бөгөөд ахлагчаар төлөөлөгч Б.Мягмар ажиллаж байна.
Уг Ажлын хэсэг хуралдаж, хүүхдийн паркийн газрын Ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн төлөвлөгөө, архитектур төлөвлөлт, газар олголтын талаар мэдээлэлтэй танилцлаа. Ажлын хэсгээс паркийн газартай холбоотой санал, дүгнэлтийн төслийг боловсруулах, “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцах шийдвэр гарсан юм.


Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
АДМИН







Нийгэм







