Dark Light
Нийгэм | 2021-04-22

ОБЕГ: Сэлэнгэ мөрөнд осолдсон дахин нэг иргэний цогцос олдлоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Арван хүн Сэлэнгэ мөрнийг завиар гатлах явцад завь нь хөмөрч, 7 хүн голын усанд осолдсон талаарх мэдээллийг бид өмнө нь хүргэсэн билээ. Тэгвэл тэдгээр хүмүүсээс гурвынх нь цогцсыг олоод байгаа аж. 

Тодруулбал Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн “Тэгш булан” гэдэг газар “Сэлэнгэ мөрөн”-д долоон иргэн осолдсон дуудлагаар ослын аврах бүлэг ажиллаж, өнөөдөр 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлэн 09:36 цагт Ц 50 настай, эрэгтэй, 10:00 цагт А 5 сартай, эмэгтэй, 16:30 цагт Т 62 настай, эрэгтэйн цогцсыг олж уснаас гарган авсан байна.

Ослын голомтод аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан бүлэг ажиллаж байна. Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10