Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-д бүртгүүлэгчдэд дараах мэдээллийг хүргэлээ.
2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын онлайн бүртгэл 05-р сарын 5-ны өдрийн 18:00 цагт дуусна. Та бүртгэл дуусахаас өмнө өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч, цээж зургаа оруулж, шалгалт өгөх хичээлээ сонгон төлбөрөө төлж бүртгэлээ баталгаажуулна уу. Бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлээ нэмэх боломжтой. Сонгож баталгаажуулсан хичээлийг хасах болон солих боломжгүй.
Хөл хорионы үед 8014-9038; 8016-9058; 8016-9038 утсаар холбогдож зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.
ЭЕШ-тай холбоотой зөвлөгөө мэдээлэл, жишиг даалгавар, теле хичээл, элсэгчийн сонин, хариултын хуудас зэрэг мэдээ мэдээллийг БҮТ-ийн цахим зөвлөх help.eec.mn хуудаснаас авах бүрэн боломжтой юм.

АДМИН







Нийгэм







