Улсын онцгой комисс хуралдааны шийдвэрээ танилцуулж байна. Өнөөдөр БНХАУ-аас нийт 600 мянган тун Вероселл вакцин татан авч байна.
Хүн амын дархлаажуулалт маргаашаас эхэлж үргэлжлэх бөгөөд УОК-оос дархлаажуулалтыг ямар дарааллаар зохион байгуулах талаар мэдээлэл өглөө. Маргаашнаас буюу дөрөвдүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн өдөрт 60 мянган иргэдийг вакцинжуулалтанд хамруулна гэдгийг УОК-оос мэдээллээ.
МУ-ын хэмжээнд 18-аас дээш насны нийт 2,067,292 иргэн байгаа бөгөөд вакцины нийт шаардлагатай тун 4,134,584 байгаа юм. Харин манай улсын хувьд нийт бүрдсэн вакцины тун 860,140.
Үүнээс 637,415 иргэн Ковид-19-ийн эсрэг вакцины эхний тундаа хамрагдсан бол хоёрдугаар тунд хамрагдсан хүний тоо 1,632 байна.
АДМИН







Нийгэм







