Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн “Тэгш булан” гэдэг газар 10 хүн “Сэлэнгэ мөрөн”-ийг завиар гатлах явцад завь нь хөмөрч 7 хүн голын усанд осолдсон тухай бид өмнө нь мэдээлсэн.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Булган аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний албаны алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, Рашаант сумын Засаг даргын Тамгын газар, Их-Уул сумын Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төвийн ажилтнууд, орон нутгийн иргэд, ар гэрийн хүмүүс дөрөвдүгээр сарын 21-ний өдөр очсон байна.
Тэднийг очиход тус аймгийн Мөрөн, Төмөрбулаг, Рашаант сумын харьяат 10 хүн Тосонцэнгэл сумын Тээл багаас Рашаант сум руу “Сэлэнгэ мөрөн”-ийг завиар гатлах үед татлага олс нь тасарснаар завь нь хөмөрч иргэн Ү /38 настай, эрэгтэй/, Б /16 настай, эрэгтэй/, А /3 настай, эрэгтэй/ нар голын эрэг дээр өөрсдөө эсэн мэнд гарсан бөгөөд иргэн Т /62 настай, эрэгтэй/, Т /50 настай, эрэгтэй/, Г /50 настай, эрэгтэй/, У /38 настай, эмэгтэй/, У /32 настай, эмэгтэй/, Б /8 настай, эмэгтэй/, А /5 сартай, эмэгтэй/ нар осолдсон байжээ.
Дөрөвдүгээр сарын 22-ны өдөр 3 бүлэгт хуваагдан эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан бөгөөд 1 дүгээр бүлэг: Тус сумын “Тэгш булан” гэдэг газраас тус сумын 2 дугаар багийн “Цацан булан” гэдэг газар хүртэл 25 км-т явганаар голын урд талаар,
2 дугаар бүлэг Тээл багийн “Тэгш булан” гэдэг газраас “Овоот” гэдэг хүртэл 12 км-т усаар завьтай урсаж,
3 дугаар бүлэг Их-Уул сумын 4 дүгээр багийн “Ховдос гүүр” гэдэг газраас тус сумын 1 дүгээр багийн “Тосонцэнгэлийн гүүр” хүртэл 20 км-т явганаар болон автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 09:37 цагт “Тэгш булан” гэдэг газар /осол болсон газраас 3.5 км-т/-аас тус сумын харьяат иргэн Т, мөн өдрийн 10:30 цагт Тэгш булан” гэдэг газар /осол болсон газраас 4 км-т/-аас Рашаант сумын харьяат А, мөн өдрийн 16:30 цагт “Овоот” гэдэг газар /осол болсон газраас 20 км-т/-аас тус сумын харьяат иргэн Т нарын цогцсыг “Сэлэнгэ” мөрөнгийн эргээс олж, цогцсуудыг цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн.
Үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон. 04.23-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Осол болсон газар усны түвшин их, үерлэсэн, өргөн нь 133 метр, гүн нь 2-3.5 метртэй байна. Тус аймгийн Рашаант сумын Тээл багийн “Цацын-Ам” гэдэг газар хээрийн штабыг байгуулсан.
АДМИН







Нийгэм







