Dark Light
Нийгэм | 2021-04-23

Хэрлэн голд живсэн автомашиныг гаргаж, 3 иргэний амь насыг аварчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороо, “Ахмадын амралт”-ын хойд талд “Хэрлэн” голд автомашин живсэн тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 11:40 цагт ОБЕГ хүлээн авчээ.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 13 км замыг туулан 12:11 цагт очиход “Хэрлэн” голд тус дүүргийн харьяат иргэн Г-гийн жолоодож явсан суудлын автомашин живж, автомашины бүхээг дээр байсан иргэн Ж /42 настай, эрэгтэй/, Б /41 настай, эрэгтэй/, Г /31 настай, эрэгтэй/ нарыг аварч, автомашиныг татан гаргасан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19