Dark Light
Нийгэм | 2021-04-23

Дархлаажуулалтад хамрагдах хүсэлтэй иргэдийн анхааралд

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баянзүрх дүүргийн Онцгой комисс нь дархлаажуулалтын ажлыг үе шаттайгаар, зөв зохион байгуулалттайгаар хийхийн тулд хичээж ажиллаж байна. 

Бид өнөөдрөөс эхлэн зөвхөн 50-64 насны иргэдийг дархлаажуулж байгаа. 50-64 насны иргэн та дархлаажуулалтын цэгт очих үед очер дараалал ихтэй үед үүсэх эрсдлээс урьдчилан сэргийлж дараагийн өдөр тухайн цэгт очиж дархлаажуулалтад  хамрагдах боломжтой. 

Учир нь бид дээр хэлсэнчлэн 50-64 насны дүүргийн бүх иргэдийг дархлаажуулж дуусаж байж дараа дараагийн дархлаажуулалтын ажлыг үе шаттайгаар зохион байгуулах болно. 

Тиймээс иргэн та дархлаажуулалтад хамрагдаж чадсангүй гэж бодолгүй, аль болох очер дараалал багатай цэгт дархлаажуулалтад хамрагдаж, заавал өөрийн харьяа хороотой холбогдож өөрийгөө дархлаажуулалтад хамрагдах эсэх талаар урьдчилж мэдээлэл аваарай!! 

БЗД-ийн Онцгой комисс


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10