Dark Light
Нийгэм | 2021-04-23

АОК: Маргаашнаас нийт 5 цэгт эхний тунд хамрагдах иргэдийг дархлаажуулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дархан-уул аймгийн Онцгой комиссын шуурхай штаб онлайн хурал хийж олон нийтэд дараах мэдээллийг өглөө. 

Сүүлийн 24 цагт нийт  441 сорьцод шинжилгээ хийхэд 23 эерэг тохиолдол илэрч 3-р сарын 21-нээс хойш нийт батлагдсан тохиолдол 403 боллоо. 

?Сүүлийн 23 тохиолдлын 7 нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал, 8 нь Орхон сумаас, 7 нь тандалт шинжилгээнээс, 1 нь ЭМ-ийн ажилтнаас илэрсэн байна. 

?Нийт 41 кластер өвчлөлөөс 15-ынх нь эх үүсвэр тодорхой. 26 нь эх үүсвэр тодорхой бус байна. Эмчлэн тусгаарлах 4 байранд 201 хүн эмчлүүлж байна. Үүнээс:

Хүнд-1

Хүндэвтэр-8 хүн байна. Бусад хүмүүсийн биеийн байдал тогтвортой байна. Хэвтэн эмчлүүлэгсэд дотор 38 хүүхэд, хөл хүнд 4 эмэгтэй байна.    

?Өнөөдөр 5 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. Нийт 176 хүнийг эмчлэн гаргаад байна. 

?Шарын гол суманд 34 батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс 32 нь эдгэрсэн. 2 хүн эмчлүүлж байна. Үндсэндээ нэг кластераа цурамд оруулсан байна. 

?Хонгор суманд батлагдсан 5 тохиолдлын 2 нь эдгэрч гарсан байна. 

? Орхон суманд нийт 42 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн байна. 

?Тархвар судлалыг эрчимжүүлэн 2 баг гарган ажиллаж байна.

?Сумдад 1 өрх 1 иргэн шинжилгээг өнгөрсөн өдрүүдэд зохион байгуулахад:

- Орхонд-372 шинжилгээнээс 3 сул эерэг хариу гарсан. 

- Хонгорт-260 хүнд шинжилгээ хийхэд бүгд СӨРӨГ гарчээ.

?Аймгийн хэмжээнд сүүлийн 48 цагт түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авах ажлыг эрчимтэй зохион байгуулсан. Нийгмийн идэвхтэй хэсгийн нийт 5178 хүнийг тандалт шинжилгээнд хамруулахад 13 сул эерэг хариу гарч 12 нь батлагдсан. 

?Батлагдсан тохиолдлуудыг тусгаарлан эмчлэх, ойрын хавьтлуудыг олж илрүүлэх хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулан ажиллаж байна. 

КОВИД-19 ХАЛДВАРЫН ЭСРЭГ ВАКЦИНЖУУЛАЛТЫН АЖЛЫН ХҮРЭЭНД:

?4-р сарын 24-ний өдрөөс нийт 5 цэгт эхний тунд хамрагдах иргэдийг дархлаажуулна. Үүнд өмнө нь хүсэлтээ ирүүлээд вакцинжуулалтад хамрагдаж амжаагүй ААНБ-ын ажилтан албан хаагчдыг эхлээд хамруулна. 

?4-р сарын 25-ны өдөр 7 цэгт вакцинжуулалт хийнэ. Үүнээс 2 цэгт нь 3-р сарын 27, 28-ны өдөр эхний тунд хамрагдсан 1085 иргэний 2 дахь тунг хийнэ. 

ӨЭМТ- өөр дамжуулан 5 цэгт 50 иас дээш насны ахмадууд, ХБ-тэй, суурь өвчтэй зэрэг зорилтот бүлгийн иргэдийг эхний тунд хамруулна.

?4-р сарын 25, 27-ны өдөр мөн 5 ӨЭМТөвөөр дамжуулан вакцинжуулалтыг зохион байгуулж иргэдийг эхний тунд хамруулна. 

?Вакцинд хамрагдах иргэд ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХЭЭ АВЧ ИРНЭ. 

?Цаашид вакцинд хамрагдах бүх иргэдээ үе шаттай дархлаажуулна. 

ЦАР ТАХЛЫГ ХАМТЫН ХҮЧЭЭР ДАВАН ТУУЛЦГААЯ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10