Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 06:00 цаг хүртэл сунгаад байна.
Үүнтэй холбоотойгоор ЭМ-ийн сайд С.Энхболд "Хөл хорио бол маш их үр дүнтэй. Ингэснээр албан байгууллага, олон нийтийн газар гарах тархалтыг тодорхой хэмжээнд хумьдаг. Хөл хорио тавиагүй байсан бол халдварын тохиолдлын тоо өдөрт 3,000 давах байсан. Үүнийг дагаад нас баралт ихэснэ.
Цар тахлын улмаас нас барсан иргэдийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Нас барсан тохиолдлуудын дийлэнх хувь нь суурь болон хавсарсан өвчтэй хүмүүс байсан" гэв.
АДМИН








Нийгэм







