УОК-оос хөл хориотой холбоотой мэдээллийг өгч байна. Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацаа дөрөвдүгээр сарын 25-ны өдөр дуусах байсан бол дахин 14 хоногоор сунгаж, ирэх сарын 8-ны өдрийн 06:00 цаг хүртэл нийслэл Улаанбаатар хотод хатуу хөл хорио тогтоохоор боллоо.
Дөрөвдүгээр сарын 10-25-ны өдөр хүртэлх хугацаанд хатуу хөл хорио тогтоох хугацаанд иргэн бүрт 300,000 төгрөгийн тусламж ЗГ-аас өгсөн. Харин үргэлжлүүлэн хөл хорих хугацаанд иргэдэд санхүүгийн тусламж үзүүлэх эсэхийг сэтгүүлч асуухад
Шадар сайд С.Амарсайхан "Хатуу хөл хориог үргэлжлүүлэх болсноор иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх талаар яригдаагүй. Гурван хувийн хүүтэй зээлийн хүсэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд Засгийн газар, Сангийн яамнаас анхаарал тавьж ажиллаж байна" гэлээ.
АДМИН








Нийгэм







