Dark Light
Нийгэм | 2021-04-24

ЗГ-ын шийдвэрийг эсэргүүцсэн иргэд талбай дээр жагсав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УОК, ЗГ-ын шийдвэрийн дагуу хөл хориог дахин 14 хоног сунгахаар болов. Тодруулбал дөрөвдүгээр сарын 25-наас тавдугаар сарын 8-ныг хүртэл Нийслэлд хатуу хөл хорио тогтоох юм. 

Үүнтэй холбоотойгоор иргэд эсэргүүцлээ илэрхийлж, ойролцоогоор 30 гаруй залуус Сүхбаатарын талбай дээр жагссан байна. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед 5-аас дээш хүн цуглах, жагсаал цуглааныг зохион байгуулах нь хориотой.

Тиймээс тухайн иргэдийг тараасан гэдгийг ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү хэлсэн юм. Мөн тэрбээр "Залуу насны 30 гаруй иргэдэд холбогдох шаардлагыг тавьж, жагсаал цуглааныг зогсоосон. Хүч хэрэглэж, биед нь гэмтэл учруулсан зүйл байхгүй. Хөл хорионы үед жагсаал цуглаан хийх нь хориотой шүү дээ. Тайлбар мэдүүлэгийг авахаар түр саатуулаад байна. Дотор камертай. Дарамталсан, хүч хэрэглэсэн зүйл огт байхгүй" гэв.

Жагсаалд оролцож буй иргэдийн төлөөлөл "3,4 машин ирээд бүгдийг нь аваад явчихсан. 300.000 төгрөг тараасан энэ хугацаанд хангалттай биздээ гэсэн үгнүүдийг Цагдаагийн алба хаагчид хэлсэн. Бидэнд дуу хоолойгоо илэрхийлэх боломжгүй болсон байна. Би циркчин хүн. Цирк, ажилгүй маш удаан хугацааг өнгөрүүлж байна. Ковид-19-ийн халдвар хурдацтай тархаж, цаг үе хэцүү байгааг ойлгож байна. Гэвч ямар ч үр дүнгүй маш олон сар хорьлоо. Ямар үр дүнд хүрсэн бэ. Өр зээлэндээ баригдаад дууслаа. Бид ухамсартайгаар хүн хоорондын зайгаа барьж жагссан. Цагдаагийн алба хаагчид биднийг үг дуугүй чирж авч явсан. Энэ улсад үг хэл, үзэл бодлоо илэрхийлэхэд хэцүү болж. Дан 20 гаран насны залуус байсан. Цагдаа нарын дарамтыг мэддэг учраас зарим нь зугтсан. Цагдаа хараад айдаг болж" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10