Dark Light
Нийгэм | 2021-04-24

Сүхбаатар аймагт тоглоом, чийрэгжүүлэлтийн талбайг ариутгажээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Аймгийн Засаг даргын захирамжаар хөл хорионы энэ үед иргэдийг өглөөний 05-08 цагийн хооронд нийтийн эзэмшлийн талбайд дасгал хөдөлгөөн хийхийг зөвшөөрсөн.  Үүнтэй холбоотойгоор иргэдийн бөөгнөрөл ихээр үүсдэг хүүхдийн тоглоомын болон чийрэгжүүлэлтийн талбайг ариутгажээ.

Энэхүү ажлыг аймгийн Биеийн тамир, спортын газар /БТСГ/-аас санаачлан хийж, нийт 24 талбайг ариутгасан байна.

Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх замаар иргэдийн дархлааг дэмжих нь хөл хорионы энэ цаг үед хамгийн чухал ажил. Тиймээс манай газрын зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд өөрсдийн нөөцөд тулгуурлан энэхүү ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг хийсэн. Иргэд өдөрт хүлээн зөвшөөрөгдсөн хэдхэн цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэхийн зэрэгцээ аюулгүй байдлаа хангах нь чухал юм гэж аймгийн БТСГ-ын дарга А.Ганхүү хэллээ.

Мөн тус газраас иргэдийг дээрх цагт нийтийн биеийн тамираар хичээллэх, дасгал хөдөлгөөн хийхийн ач холбогдлыг цахим орчинд сурталчилах, иргэдийг уриалах ажлыг зохион байгуулж байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10