Dark Light
Нийгэм | 2021-04-24

Гурав дахь удаагийн 300 мянган тун “Вероселл” вакциныг татан авлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн “Вероселл” вакцины 3 дахь татан авалтын 300 мянган тун вакцин 14.41 цагт "Буянт-Ухаа" нисэх буудалд буусан тухай ОБЕГ-ын цахим хуудсанд мэдээлжээ.

БНХАУ-ын Синофарм компани, Бээжингийн биотехнологийн хүрээлэнгийн хөгжүүлсэн “Вероселл” вакциныг манай улс эмийн бүртгэлдээ авч, хүн амаа дархлаажуулж байгаа. Өмнө нь тус улсаас 300 мянган тун вакциныг тусламжаар илгээсэн бөгөөд мөн 900 мянган тунг худалдан авах гэрээ байгуулаад байсан юм. Уг гэрээний дагуу энэ сарын 22-23-нд 600 мянган тун "Вероселл" вакциныг татан авсан билээ. 

Манай улс "Verocell" вакциныг шууд үйлдвэрээс нь худалдан авч байгаа бөгөөд нэг тун нь 15 ам.долларын үнэтэйг Сангийн сайд Б.Жавхлан эхний удаагийн 300 мянган тунг хүлээн авах үеэр мэдээлж байсан юм. 

Монгол Улс вакциныг “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд болон үйлдвэрлэгчээс нь шууд худалдан авч иргэдээ дархлаажуулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10