Dark Light
Нийгэм | 2021-04-24

Цас орж, хүчтэй салхи шуургатай байхыг анхаарууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Маргааш Завханы нутаг, Говь-Алтайн хойд хэсгээр цас орж, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Дундговь, Өмнөговь аймгийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 м, зарим үед секундэд 24 метр давж ширүүсэх төлөвтэй байна.

Иймд цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлгийг дагахыг Цаг уурын байгууллага мэдээлэв.

Түүнчлэн, жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцаслах, иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс сэргийлж,  малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10