Dark Light
Нийгэм | 2021-04-24

Булган аймгийн Баян-Агт суманд халдвар зөөвөрлөгдөж хатуу хөл хорио тогтоолоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Булган аймгийн Баян-Агт сумын Засаг даргын шийдвэрээр коронавирусний сэжигтэй тохиолдол илэрсэн учир тус суманд энэ сарын 26-ны өдрийг хүртэл хатуу хөл хорио тогтоожээ.

Тус сумын Баянхайрхан багт буяны ажлаар Улаанбаатар хотоос ирсэн иргэний PCR-ын шинжилгээний хариу эерэг гарсан мэдээллийн дагуу тандалт судалгаа хийж, хариу арга хэмжээ авахаар хатуу хөл хорио тогтоосон бөгөөд бүх төрлийн худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагааг 24 цагийн хугацаатай түр хориглосон байна. Эрүүл мэндийн төв, мал эмнэлгийн байгууллага иргэдэд дуудлагаар үйлчлэх, өвс тэжээл тээвэрлэх, эмийн сангуудыг эм тариаг хүргэлтээр олгохыг зөвшөөрсөн байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10