Dark Light
Нийгэм | 2021-04-24

Нэг эмч өдөрт 38-104 батлагдсан тохиолдол, ойрын хавьтлуудад тусламж үзүүлж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр ЭМЯ, ДЭМБ-ын төлөөллүүд дүүргүүдийн штаб болон нэгдсэн эмнэлэг, өрхийн эмнэлгүүдийн нөхцөл байдалтай танилцаж, тэдэнд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн заримыг нь газар дээр нь шийдвэрлэжээ.

Эмч ажилчид нэн тэргүүнд эмнэлгийн ор, хүний нөөцийн дутагдалд орж байгааг уламжиллаа. Тодруулбал БГД-т нэг эмч, нэг сувилагчид 1500-2000 хүн ноогддог бол тухайн эмч өдөртөө 38-104 батлагдсан болон түүний ойрын хавьтлуудад тусламж үйлчилгээ үзүүлж ажиллах шаардлагатай. Иймд ачаалал ихэсч, иргэдэд очих тусламж үйлчилгээ цагтаа хүрэхгүй байх асуудлууд гардаг байна.

Баянхошууны амбулаторт 300, БЗД-т 50 ор нэмэлтээр гаргахаар судалж байна.

Мөн иргэдийн зүгээс коронавируст халдвараар батлагдсан л бол эмнэлэгт хэвтэн эмчийн хяналтад байхыг хүсч ханддаг нь ачааллыг улам нэмж байжээ. ЭМЯ орны нөөц нэмэхээр тасралтгүй ажиллаж, бэлтгэл хангаж байгааг хэллээ. Мөн резидент эмч нарыг дайчлан эмч нарынхаа ачааллыг багасгахаар нэмэлт судалгаа хийж байна

Өнгөрсөн долоо хоногт 648 резидент эмчийг талбарт дайчлан ажиллуулсан, 850 нэмэлт орыг гаргажээ. Дахин Баянхошууны амбулаторт 300, БЗД-т 50 ор нэмэлтээр гаргахаар судалж байна.

ДЭМБ эмнэлгүүдэд нэн шаардлагатай хүчилтөрөгчийн аппараттай ор, түргэвчилсэн оношлуур, телемедециний техник тоног төхөөрөмийн дэмжлэг үзүүлж, шаардлагатай зөвлөмжийг цаг тухай бүрт нь хүргэж ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10