Аймгийн хэмжээнд энэ сарын 22-оос цас орж эхэлсэн. Их хэмжээний цас орж зарим үед хүчтэй салхилсан уг өдөр Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газарт хүн алга боллоо гэх дуудлага ирсэн байна. Тодруулбал 04 дүгээр сарын 23-ны шөнө 02 цаг 35 минутанд Хонгор сум 2 дугаар багийн нутаг Цавын гуу гэх газрын орчимд хүн алга боллоо гэх дуудлага иржээ. Уг дуудлагын дагуу аймгийн ОБГ-ын Эрэн хайх аврах бүлгийн 5 алба хаагч, мөрч нохойтой эрлийн ажиллагааг шуурхай зохион байгуулж 55 настай иргэн “Б”-г олж ар гэрт нь хүлээлгэн өгчээ.
Нийгэм | 2021-04-24
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм







