Dark Light
Нийгэм | 2021-04-24

Вакцины 2-р тунд нийт 178,021 хүн хамрагджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Вакцинжуулалтыг эрчимжүүлсэн хоёр дахь өдөр буюу өнөөдөр нийслэлийн хэмжээнд 64,397 хүн вакциндаа хамрагджээ.

Нэгдүгээр тунд 660,548

Хоёрдугаар тунд 178,021 хүн тус тус вакцинаа хийлгэсэн талаар Засгийн газрын ХМХГ-аас мэдээллээ. 

Ийнхүү Монгол Улсад зорилтот бүлгийн 32% нь нэгдүгээр тун, 8.6% хоёрдугаар тундаа бүрэн хамрагдлаа. 

Вакциндаа бүрэн хамрагдаад 14 хоногт дархлаа тогтоно гэдгийг мэргэжилтнүүд хэлж буй. Хэдийгээр коронавирусийн эсрэг вакцины хоёр тунгаа бүрэн хийлгэсэн ч вирусээр хөнгөн өвчилж, бусдад халдвар тараах эрсдэлтэй тул амны хаалтаа зүүж, халдвар хамгааллын дэглэмээ тогтмол барих шаардлагатай ЭМЯ анхааруулж буй.

Хуваарийн дагуу маргааш дөрөвдүгээр сарын 14, 15, 16, 17, 25-нд хоёрдугаар тунгаа хийлгэх ёстой иргэд вакцинаа тариулах юм. Мөн 55-аас дээш насныхныг хамруулна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10