Dark Light
Нийгэм | 2021-04-25

ДАШТ-ий хошой хүрэл медальт ОУХМ М.Анхцэцэг Азийн аваргаас хүрэл медаль хүртлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"Ташкент-2021" хүндийг өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 87 кг-ын жингийн тэмцээн хэдхэн хоромын өмнө өндөрлөсөн билээ.

Энэ жинд манай улсаас ДАШТ-ий хошой хүрэл медальт олон улсын хэмжээний мастер Мөнхжанцангийн Анхцэцэг хүрэл медаль хүртэж, олимпын эрх авахад ойртжээ.

Тэрбээр огцом өргөлтөөр 111 кг, түлхэлттэй өргөлтөөр 136 кг өргөж, нийлбэр дүнгээр 273 кг-ын амжилтаар мөн хүрэл медаль хүртсэн байна. Энэ жинд БНХАУ-ын тамирчид тэргүүн байр булаацалдаж Ван Жоу Юй 126+160=286 кг-аар тэргүүлсэн байна.

Эх сурвалж: Монголын Үндэсний олимпын хороо 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10