Dark Light
Нийгэм | 2021-04-25

Хөл хорионы үед хүүхдийг хүмүүжүүлэхэд хялбар байх 6 зөвлөмж

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын хөл хорионы үед хүүхдийг хүмүүжүүлэхэд хялбар байх 6 зөвлөмжийг хүргэж байна. 

1. Та өдөр бүр хүүхдэдээ ердөө 5 минутыг зарцуулсанаар хүүхэд тань таны хайрыг мэдэрч, чухал хүн гэдгээ мэдрэх болно. Иймд хүүхдэдээ цаг зарцуулаарай.

2. Хүүхдийг үгэнд орж, томоотой байх үед нь магтаж, урамшуулж байгаарай

Хүүхэд тань ямар нэг зүйлийг сайн хийсэн үед нь байнга магтаж, урамшуулж байвал улам сайн хийхийг хичээж өөрийг нь эцэг, эх нь анхаарч байгаа гэдгийг мэдэрч тайвшрах болно.

3. Хүүхдээ ямар зан чанартай байлгахыг хүсэж байгаагаа өөрт нь хэлж байгаарай. Хүүхэдтэйгээр ярихдаа үргэлж эерэг үгс хэрэглэж байгаарай. “Жишээ нь: хувцас чинь эмх замбараагүй байна гэж хэлэхийн оронд хувцасаа цэгцтэй тавиарай гэх мэт”

4. Өдөр тутам хийх боломжтой зүйлсийн жагсаалтыг гаргаарай. 

Чөлөөт цагаараа эсвэл өдөр бүр хүүхдүүдтэйгээ хийж болох зүйлсийн жагсаалт гарган хэрэгжүүлж байгаарай. 

5. Хүүхэд сахилгагүйтэх, зөрүүдлэх үед:

Хүүхдийнхээ хэцүү зан авирыг эрт засаж, тэднийг хөгжилтэй эсвэл сонирхолтой зүйлд чиглүүлээрэй.

6. Өөртөө анхаарал хандуулаарай.

Ганцаардсан үедээ хэн нэгэнтэй ярилцах нь чухал. Стресс болон айдастай үедээ 5 удаа гүнзгий амьсгаа авч, ганцаараа биш гэдгийг нь сануулаарай. 

Эх сурвалж: covid19parenting.com


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10