Сүхбаатар аймгийн онцгой комиссын 16 дугаар хурлаар хөл хорионы хугацааг сунгах тухай, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай асуудлыг хэлэлцжээ.
- Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 06:00 цаг хүртэл сунгаж, зохион байгуулалтын арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
- Орон нутагт уул уурхай, зам, барилга, газар тариалан, ногоон байгууламжийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагчдыг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, тухайн обьект, ажлын байранд халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлж, ажлын тусгай горимоор ажиллуулахаар шийдвэрлэв.
- Сод монгол, Тэс петролиум ШТС-ууд 22:00 цагт хүртэл ажиллана.
- Барилгын материалын дэлгүүр иргэдэд хүргэлтээр үйлчилнэ.
- Хөл хориог сунгасантай холбогдуулан аймаг, сумаас орох гарах хөдөлгөөнд нэг удаагийн зохион байгуулалт хийгдэнэ.
-Энэ сарын 27,28,29-ний өдрүүдэд байнгын оршин суух хаягандаа очих иргэд хүсэлтээ аймгийн Шуурхай штаб болон сумын Онцгой комисс өгч шийдвэрлүүлнэ.
4 сарын 27-нд Халзан, Наран, Асгат, Баруун-Урт
4 сарын 28-нд Түмэнцогт, Уулбаян, Дарьганга
4 сарын 29-нд Түвшинширээ, Эрдэнэцагаан, Баяндэлгэр сумдын гарах иргэдийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулж гаргана.
- Аймаг тойрсон Долоон худаг, Дунд урт орчмын иргэдийг долоо хоногт нэг удаа оруулж гаргана. Хоносон тохиолдолд шинжилгээнд хамрагдана.
- Хүнсний дэлгүүрийн барааны үнэ, хугацаа, чанарын асуудалд хяналт шалгалт хийх /МХГ/ Үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байхад хяналт тавих ажлын хэсэг ажлаа эрчимжүүлэх , Архи согтууруулах ундаа худалдан борлуулахгүй байх зэрэг асуудлыг шийдвэрлэлээ хэмээн аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ.
АДМИН








Нийгэм




