QR код олгох асуудлаар ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар мэдээлэл хийж байна. Энэ үеэр Х.Нямбаатар: Төрийн захиргааны байгууллагууд, нутгийн захиргааны байгууллагууд, төрийн болон орон нутгийн өмчит улсын үйлдвэрийн газруудын үйл ажиллагааг үндсэнд нь хамгийн бага түвшинд зогсолт хийнэ. Нэн шаардлагатай тохиолдолд салбарын сайдын тодорхойлолтоор эсвэл НЗД-ын тодорхойлолтоор тухайн байгууллагын замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн зөвшөөрлийг олгоно гэсэн журмыг боловсруулаад УОК-д танилцуулах гэж байна. УОК 18 цагаас энэ журмыг хэлэлцэж эцэслэнэ.
Үйл ажиллагааг хязгаарлахгүй салбаруудад QR кодыг олгоно. Өвөл мэдээллийн санд мэдээллээ өгсөн байгууллагууд автомашины дугаарыг системд оруулаад хүсэлт явуулмагц эргүүлээд шинэ QR код өгнө. Яаралтай түргэн тусламжийн төвийг хөл хорионы үеэр бүх хүчин чадлаар нь ажиллуулна. Төрийн байгууллагуудаас зөвхөн төрийн тусгай чиг үүрэгтэй байгууллагууд үйл ажиллагаагаа хэрэгжүүлнэ. QR кодыг хоёр янзаар хадгална. Нэгдүгээрт 14 хоногийн турш үйлчлэх код, 1 удаагийн код гэсэн янзаар.
Хувь хүмүүст QR код өгөхгүй. Цагдаагийн байгууллага QR кодыг газар дээр нь хүчингүй болгох боломжтой болно. Зөвхөн QR код бус ажлын тодорхойлолтоо авч явна. Анхны хөл хорионы үеэр 60, дараа нь 50 мянган тээврийн хэрэгсэл оролцож байсан бол энэ удаа эхний ээлжинд хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн тоо 41 мянган байна. Энэ удаагийн код олголт цагийн зохицуулалттай. Зөвхөн 07:00-09:00, 17:00-20:00 цагуудад зорчино.
Хувийн хэргээр зорчих бүх хөдөлгөөнийг зогсоох чиглэлээр энэ журмыг зохицуулсан. Нийтийн тээвэр ч мөн адил дээрх цагийн хязгаарлалтын дагуу явна. Байгууллагууд уг цагийн хязгаарлалтад тохируулж үйл ажиллагаагаа зохицуулах ёстой.
QR кодын систем өнөөдрөөс ажиллаж эхэлсэн тул хуучин QR авч байсан байгууллагууд Smartcar.mn-рүү ороод автомашиныхаа улсын дугаарыг оруулаад кодоо хэвлэж авна. Шинээр дэлгүүр нээсэн, тээврийн хэрэгслийн дугаар өөрчлөгдсөн тохиолдолд QR@gov.mn хаяг руу хүсэлтээ илгээнэ.
Зөвшөөрлийг бусдад шилжүүлсэн, өөр цагт цорчиж ашигласан бол тухай бүрт нь зөвшөөрлийг цуцлах эрхийг цагдаа нарт өгнө" гэлээ.
АДМИН








Нийгэм







