ШШГЕГ-ын харьяа хорих ангиудад ковид 19-ын халдвар илэрсэн талаар Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараас тодрууллаа. Тэрээр: "ШШГЕГ-ын харьяа хорих гурван ангид ковид 19-ын халдвар илэрсэн. Бүх хүмүүс вакцины нэгдүгээр тунгаа хийлгэсэн байсан. Холбогдох мэргэжлийн байгууллагууд, эмнэлгийн байгууллагуудад бид хүсэлтээ тавьсан. Өвчний шинж тэмдгээс шалтгаалж эмнэлгийн байгууллагуудад шилжүүлсэн. Зарим хүмүүст тухайн газарт Улсын онцгой комиссоос гаргасан журмын дагуу эмчлэх ажлыг зохион байгуулсан. Дараагийн шинжилгээнүүд хийгдэж байна. Бид үүнтэй холбогдуулж Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүхрүү холбогдох бичгүүдээ хүргүүлсэн. Ялангуяа баривчлах шийтгэлтэй холбоотой энэ шийтгэлүүдийг хойшлуулах тал дээр шүүх шийдвэр гаргаж, хорихоос өөрт төрлийн ял оногдуулах боломжуудыг эргэн судлаж үзнэ үү гэсэн халдвар хорио цээрийн дэглэмтэй холбоотой асуудлуудаа холбогдох байгууллагуудад тавьсан байгаа" гэлээ.
Нийгэм | 2021-04-25
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм







