Дархан-Уул аймаг, Дархан сум 2 дугаар багийн “Ширээ нуруу” гэдэг газар Орхон аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан 2 зорчигчтой ачааны автомашин шаварт суусан тухай дуудлагыг ОБЕГ-ын алба хаагчид хүлээн авчээ.
Дуудлагын дагуу дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 19:45 цагт аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, иргэн О-гийн жолоодож явсан 19-36 УБЦ улсын дугаартай “Маяти” загварын ачааны автомашин шаварт суусан байсныг татан гаргасан байна.
АДМИН








Нийгэм







