Дөрөвдүгээр сарын 25-наас тавдугаар сарын 8-ныг хүртэл хатуу хөл хориог сунгасан билээ. Өнгөрсөн хугацаанд /04.10-04.25/ зөвшөөрөгдсөн салбарын ажилчид ажлын үнэмлэх, тодорхойлолтоо үзүүлээд автомашины хөдөлгөөнд оролцож байсан бол энэ удаагийн хөл хориогоор ажлын үнэмлэх, QR кодоор хөдөлгөөнд оролцох болсон юм.
Тодруулбал, өмнөх хөл хорионы үеэр QR код авч байсан байгууллагууд Smartcar.mn-рүү ороод автомашиныхаа улсын дугаарыг оруулаад кодоо хэвлэж авна.
Шинээр QR код авах шаардлагатай болон тээврийн хэрэгслийн дугаар өөрчлөгдсөн тохиолдолд QR@gov.mn хаяг руу хүсэлтээ илгээнэ.
Зөвшөөрлийг бусдад шилжүүлсэн, өөр цагт зорчиж ашигласан бол тухай бүрт нь зөвшөөрлийг цуцлах эрхийг Тээврийн цагдаагийн алба хаагч нарт өгнө гэдгийг өчигдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлсэн.
12 хоног үргэлжлэх хөл хорионы үеэр нийт 98 чиглэлд 859 автобус үйлчлэх аж. Энэ удаагийн хөл хориог өмнөхөөс чангатгаж, нийтийн тээвэр гурван ээлжээр явж байсныг хоёр болгон бууруулав. Тодруулбал, 07:00-10:00 болон 17:00-20:00 цагийн хооронд нийтийн тээвэр үйлчилнэ.
АДМИН








Нийгэм







