ЭМЯ-наас ковид-19-ийн нөхцөл байдлын талаар мэдээллийг өглөө. Сүүлийн 24 цагийн хугацаанд 856 хүнд шинэ коронавирусийн халдвар илэрсэн байна. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 31339 болов.
Шинээр бүртгэгдсэн 856 тохиолдлын 744 нь Улаанбаатар хотод, аймаг орон нутагт 112 тохиолдол бүртгэгдлээ. Мөн коронавирусний халдварын улмаас 2 иргэн нас барж улсын хэмжээнд цар тахлын улмаас нас барсан хүний тоо 80 болов.
Хөл хорионы үеэр вакцинжуулалтын ажлыг эрчимтэй явуулж, өдөрт 60 мянга гаруй иргэдийг вакцинжуулалтад хамруулахаар ажиллана гэдгийг УОК-оос мэдээлсэн. Тэгвэл сүүлийн 24 цагийн хугацаанд 51,887 иргэн вакцинжуулалтад хамрагдсан байна.
Улаанбаатар хотод вакцины 1-р тун хийлгэсэн 528,762 иргэн байгаа бол 2-р тунгаа хийлгэсэн 207,095 иргэн байна.
Улаанбаатар хотын дүүрэг бүрээр нь танилцуулбал,

Харин орон нутагт 1-р тун хийлгэсэн 149,514 иргэн байгаа бол 2-р тунгаа хийлгэсэн 5278 иргэн байгаа аж.
АДМИН








Нийгэм







