УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ХУД-ийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зам тээврийн ноцтой осол гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор гишүүн Б.Пүрэвдорж өөрийн цахим хуудаснаа "Би хариуцлагагүй үйлдэл хийж зам тээврийн осол гаргасандаа иргэдээсээ уучлал гуйж байна.
Хашлага саад гэмтээсний төлбөр төлж, жолоодох эрхээ хасуулж, торгууллаа. Мөн машины торгуулиа бүгдийг төлсөн.
Цагдаа, эмч, онцгойнхонд баярлалаа. Одоогоор бие жаахан тийм тул эмчийн хяналтад байгаа. Дахиж ийм үйлдэл хийхгүй" хэмээн нийтэлжээ.
АДМИН








Нийгэм







