Dark Light
Нийгэм | 2021-04-26

Эрүүгийн 102 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Прокурорын байгууллага 2021 оны 4 дүгээр сарын 12-ноос 16-ны өдрийн хооронд гэмт хэргийн талаарх 3548 гомдол, мэдээлэлд хяналт тавьж ажиллаа. Үүнээс 371 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 123 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, 310 гомдол, мэдээллийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.

Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж буй 2167 эрүүгийн хэрэгт хяналт тавьснаас 102 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 119 гомдол, 89 хүсэлтийг хянан шийдвэрлэж, тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр мөрдөгчид болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд нийт 346 даалгавар бичгээр өгчээ.

Мөн гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 5 мэдэгдэл бичиж хүргүүлсэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10