Dark Light
Нийгэм | 2021-04-26

АН-ын дарга О.Цогтгэрэл ерөнхийлөгчийн сонгуулийн талаар мэдээлэл өгөв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл цаг үеийн зарим асуудал болон ерөнхийлөгчийн сонгуулийн талаар мэдээлэл өглөө.

Тэрээр:  "Ардчилсан нам хуулийн болон намын дүрмийн шаардлага хангасан нэр дэвшигчдийг 4-р сарын 30-аас бүртгэж, нийт гишүүдийн дундах сунгаагаар тодруулан, 5-р сарын 2-нд намын их хурлаараа батламжилна. Дүрмийн шаардлага хангасан хүмүүс өрсөлдөх боломжтой. Төр засгийн эрх баригчид ковидын энэ хэцүү цагт асуудлаа эрэмбэлэхгүй өнөөдрийн түвшинд хүргэж байна. Өнгөрсөн хугацаанд асар их хохиролтой, эдийн засгийн уналттай байсан нь үнэн.

Дашрамд хэлэхэд Ардчилсан намын зүгээс АНУ-ын лобби компанитай гэрээ хийсэн гэх мэдээлэл олонд тархаад байна. АН өнгөрсөн хугацаанд гадны байгууллагуудтай энэ хугацаанд гэрээ хэлцэл хийгээгүй. Би гарын үсэг зураад яваагүй" гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10