УОК-оос QR кодтой холбоотой мэдээлэл өгч байна. Хатуу хөл хориог 4 дүгээр сарын 25-наас тавдугаар сарын 8-ныг хүртэл дахин сунгасан. Энэ хугацаанд зөвшөөрөгдсөн 15 байгууллагын ажилчид QR код, ажлын үнэмлэхийн хамт хөдөлгөөнд оролцох боломжтой юм.
Одоогийн байдлаар 40 мянга гаран тээврийн хэрэгслийн QR кодын эрх бүрэн нээгдсэн байна. Өглөөний 07,00:09.00 цаг, оройны 18,00:20.00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцох юм. Харин эмнэлгийн байгууллага, хэвлэл мэдээллийн салбарын логотой автомашин цагийн хязгаарлалтанд орохгүй бөгөөд автомашинд зорчиж буй иргэд ажлын үнэмлэхтэй байх шаардлагатай аж.
АДМИН








Нийгэм







