Dark Light
Нийгэм | 2021-04-27

Сураггүй алга болсон 2 иргэнийг эсэн мэнд олжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Завхан аймгийн Шилүүстэй сумын Сайхан багийн “Даваа хөндлөн” гэдэг газар 2 хүн дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 18:35 цагийн орчим явганаар мал хариулж яваад сураггүй болсон дуудлагыг мөн өдрийн 21:43 цагт ОБЕГ хүлээн авсан байна.

Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд малчин С /22 настай, эрэгтэй/, Т /14 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн 08:40 цаг “Дүнгийн-Өвөр” гэдэг газар /гэрээс нь зүүн зүгт 35 км-т/-аас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19