Dark Light
Нийгэм | 2021-04-27

Сэлэнгэ мөрөнд осолдсон 8-50 насны 3 иргэнийг эрэн хайж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн “Тэгш булан” гэдэг газар 10 хүн “Сэлэнгэ мөрөн”-ийг завиар гатлах явцад завь нь хөмөрч 7 хүн голын усанд осолдсон тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 20:23 цагт ОБЕГ хүлээн авсан байна.

Дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн 08:00 цагаас тус аймгийн Онцгой байдлын газар, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Булган аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний албаны алба хаагчид, Тосонцэнгэл сумын Засаг даргын Тамгын газар, Рашаант сумын Засаг даргын Тамгын газар, Их-Уул сумын Засаг даргын Тамгын газар, Тариалан сумын Засаг даргын Тамгын газрын алба хаагчид Шинэ-Идэр сумын харьяат Г /50 настай, эрэгтэй/, Рашаант сумын харьяат У/32 настай, эмэгтэй/, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат, Б /8 настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Мөн дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн байдлаар 7 бүлэгт хуваагдан 

1 дүгээр бүлэг: “Цацын булан” гэдэг газраас Тариалан сумын Сэлэнгэ багийн “Хайлаастын бирваз” гэдэг газар хүртэл 94 км-т завиар,

2 дугаар бүлэг: Их-Уул сумын Мандал багийн “Хөвдөг гүүр”-ээс  “Дунд тавцан” гэдэг газар хүртэл 15 км-т нисгэгчгүй төхөөрөмж нисгэж,

3 дугаар бүлэг: Их-Уул сумын Мандал багийн “Хөвдөг гүүр” хүртэл 50 км-т явганаар,

4 дүгээр бүлэг: Мандал багийн “Хөвдөг гүүр”-ээс “Дунд хясаа” гэдэг газар хүртэл 35 км-т явганаар,

5 дугаар бүлэг: Цацын булан гэдэг газраас “Хар толгой” гэдэг газар хүртэл 30 км-т явганаар,

6 дугаар бүлэг: Их-Уул сумын Их-Уул багийн “Бага сараалж” гэдэг газраас “Хадтай боом” хүртэл 9 км-т явганаар,

7 дугаар бүлэг: “Хар толгой” гэдэг газраас “Цацын булан” хүртэл 53 км-т голын эрэг дагуу явганаар болон автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:30 цагт түр зогсоожээ.

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10