Dark Light
Нийгэм | 2021-04-27

Ховд аймагт “Ковид-19”-ийн халдвар авсан 217 иргэний 148 буюу 66,5 хувь нь эдгэрчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ховд аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лабораторид 2021 оны 04 дүгээр сарын 26-ны 8:00 цагаас 04 дүгээр сарын 27-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 416 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Энэ хугацаанд халдварын батлагдсан тохиолдол 5-аар нэмэгдэж өнөөдрийн /2021.04.27/ байдлаар 217 боллоо. 

Тодруулбал, “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтэж буй халдвартай иргэний ойрын хавьтал буюу тусгаарлан ажиглах байр /ӨРГӨӨ-1, ROYAL ЗОЧИД БУУДАЛ-2/-д байгаа иргэдээс, Улаанбаатар хотоос ирж байсан тээврийн нэг жолоочоос, “Тусгаарлах эмнэлэг”-т ажиллаж байсан эмнэлзүйн багийн нэг ажилтнаас халдвар илэрчээ. 

Бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.04.27/ байдлаар 69 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс биеийн байдал маш хүнд-1, хүнд-2, хүндэвтэр-1 бусад нь хөнгөн байна. 

“Ковид-19”-ийн халдварын улмаас “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтсэн иргэдээс 148 буюу халдвар авсан нийт иргэдийн 66,5 хувь нь эдгэрээд байна. 

Өнөөдрийн  /2021.04.27-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 672 иргэн, тусгаарлан ажиглах байранд 159 иргэн, гэрийн тусгаарлалтад 657 иргэн, гэрийн ажиглалтад 154 иргэн байна.

Эх сурвалж: Ховд аймгийн Засаг даргын тамгын газар 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10